Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчин чадалтай, чансаатай нүүж, харж, тооцоолж чаддаг улстөрчдийн дутагдалд оржээ. Хаясан яс булаалдан хэмлэлддэг, өөртөө итгэлгүй цүнх баригчдаар бодлогоо бариулсны балгийг амсч өнөө хэр аль аль нь тархай бутархай, эмх замбараагүй хэвээр байна. Тэдний ийм байдал удаан үргэлжлэх тусам Х.Баттулга, Д.Пүрэвдаваа нарын хэдхэн нөхөрт гайхалтай хожоотой байхаар харагдаж буйг хэлэх хэрэгтэй. 15 дэд даргын алиных нь ч энд хүрэхгүй кадраар дарга тавиулсан Х.Баттулгын толгойд баяр хүргэхээс өөр яалтай билээ. Дөнгөж бүрэлдэж буй үр хөврөл шиг АН-ын өнөөдрийн дүр төрх түүнд хэрэгтэй байж. Тэр тэвчээртэй юм. Ардчилсан залуучуудын холбооны дэмжлэгээр улстөрд орж ирсэн Л.Гантөмөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмээр … Continue reading Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй